ЦАХИМ БАНКНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
-
Хэрэглэгчийн дугаар ба нууц үгтэй холбоотой зөвлөгөө. Нууц үг нь хэн нэгэн таах боломжгүй, компьютерын тооцооллоор тайлхад маш хэцүү байх ёстой. Үүний тулд доорх нөхцөлийг хангаж байх шаардлагатай юм.
-
1.1. Интернет банкны нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгтийн урттай, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдээс (!@#$%^&*(){}.) бүрдсэн байвал тохиромжтой
Муу нууц үг Дундаж нууц үг Маш сайн нууц үг eneminiibank EneMiniiBank12 EneM!n2iB@nk happynewyear Happy1New9Year H4pPy^N3wY3ar bolderdene Bo!dErd3ne B01d3rd3nE@ biluuvanddurtai BiLuuvand@Durtai B1Lu2v@ndDurt! ilovemyfamiliy ILov3MyFamily IL*v3MyF4m1ly - 1.2. Нууц үгээ 1-ээс 2 сар болоод тогтмол сольж хэвших хэрэгтэй.
- 1.3. Хэрэглэгчийн дугаар, нууц үгийнхээ талаар хэзээ ч, хэн д ч бүү хэлээрэй. Мөн нууц үгээ ямар нэг цаас, утсан дээрээ хамгаалалтгүй тэмдэглэх хэрэггүй.
- 1.4. Нууц үгэндээ өөртэйгөө холбоотой он сар өдөр, утасны дугаар, нэр, дансны дугаар болон бусад хувийн мэдээллээ бүү ашигла.
- 1.5. Өөрийн и-мэйл хаяг, олон нийтийн сүлжээ болон бусад зүйлд ашигладаг хэрэглэгчийн нэр, нууц үгээ интернет банкиндаа ашиглах хэрэггүй.
- 1.6. Интернет банкны нэр, нууц үгээ интернет веб хөтөч дээрээ хадгалах хэрэггүй.
-
1.1. Интернет банкны нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгтийн урттай, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдээс (!@#$%^&*(){}.) бүрдсэн байвал тохиромжтой
-
Ерөнхий аюулгүй байдлын зөвлөгөө
- 2.1. Интернет кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай биш компьютер ашиглан интернет банкруугаа нэвтрэх хэрэггүй.
- 2.2. Өөрийн дансны үлдэгдэл, дансны хуулга зэргийг тогтмол (болж өгвөл өдөр бүр) хянаж, шалгаж байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй Голомт банкны 1800-1646 утсанд мэдэгдэх хэрэгтэй.
- 2.3. Интернет банкруугаа нэвтэрсэн үедээ компьютерээ хараа хяналтгүй хэзээ ч битгий орхиорой.
-
2.4. Интернет болон смарт банкаар гүйлгээ хийж дууссаны дараа холболтоо салгахаа битгий мартаарай.
- 2.5. Хэрэв боломжтой бол интернет банкиндаа банкнаас санал болгож буй токен төхөөрөмжийг авч ашигалахыг зөвлөж байна. Ингэснээр таны интернет банк илүү аюулгүй байх болно.
- 2.6. Данс болон картанд орлого, зарлага хийгдэхэд хэрэглэгчидэд и-мэйл болон мессежээр мэдээллэдэг үйлчилгээг идэвхижүүлэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн дансыг хянаад зогсохгүй, хэн нэгэн таны карт, интернет банкыг ашиглавал таньд мэдээлэл очих болно.
-
Интернет залилангаас сэргийлэх зөвлөгөө
- 3.1. Үл таних, таньтай харьцдаггүй хүнээс ирсэн и-мэйлийг нээлгүй устгаж байна уу.
-
3.2. Тодорхойгүй эх сурвалж болон огт танихгүй хүнээс ирсэн сэжигтэй и-мэйлүүдийг хавсаргасан файл болон холбоосуудыг нээлгүй устгаж байна уу. Сэжигтэй и-мэйл гэдэг нь ихэвчлэн таны үйлчлүүлдэг, харилцдаг байгууллагуудын нэрийн өмнөөс таныг хэрэглэгчийн нэр, нууц үг, PIN код болон бусад хувийн мэдээллүүдээ илгээхийг хүсэх, дансны мэдээллээ шинэчлэхийг хүссэн утгатай байдаг.
- 3.3. Дээрхтэй адил сэжигтэй и-мэйлд хавсаргасан файл болон холбоосуудыг нээж, хариу бичиж огт болохгүй. Хэрэв тухайн и-мэйлийн жинхэнэ эсхэд эргэлзэж байвал харилцдаг байгууллагынхаа албан ёсны дугаарлуу залгаж тодруулаарай. Учир нь таны компьютерыг гэмтээх, хортой вирусээр халдварлуулах, таны мэдээллийг хулгайлах зорилготой байж болох юм.
- 3.4. Хэрэглээний программ болон файлуудыг зөвхөн баталгаатай, албан ёсны сурвалжуудаас татаж авч хэрэглэж байна уу.
- 3.5. Аль болох лицензтэй программ хангамжийг, албан ёсны эх сурвалжаас нь татан авч ашиглаж байна уу.
-
3.6. Өөрийн ашигладаг компьютер, смарт утсан дээр вирус, хортой код зэргийг илрүүлэх хамгаалалтын программ хангамж суулгаж, тогтмол шинэчилж байна уу.
-
3.7. Компьютерийн үйлдлийн системийнхээ шинэчлэлийг тогтмол хийж, шалгаж байна уу.
-
3.8. Интернет хөтчийнхөө хаягийн мөр дээрх хаягийн (URL) эхэнд https:// гэсэн ногоон тэмдэг байгаа эсхийг шалгаж байгаарай. Энэ нь таны мэдээллийг бусдад алдагдахаас сэргийлэх болно.

Энд дарж видео заавартай танилцана уу.






